Цахим сургалтын томьёолол:
Энэ нь компьютерт суурилсан сургалт, вэбд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг.
Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл дагуулийн систем, аудио, видео систем зэргийг ашигладаг.
Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах хэд хэдэн үндсэн шаардлага байдаг. Үүнд:
- 1. Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох.
- 2. Өнгөний зохицолтой байх.
- 3. Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах.
- 4. Суралцагчийн идэвхи оролцоог тооцож боловсруулах
- 5. Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх.
Үүнээс гадна цахим хэрэглэгдэхүүний элементүүдэд тавигдах шаардлага гэж байдаг. Үүнд:
Дд
|
Шаардлагын нэр
|
Шаардлага
|
1.
|
Дуу авианд тавигдах шаардлага:
|
- Хэт өндөр давтамжтай биш байх.
- Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.
- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.
- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх.
|
2.
|
Зурганд тавигдах шаардлага:
|
- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.
- Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх.
- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
|
3.
|
Хөдөлгөөнт дүрсэд тавигдах шаардлага:
|
- Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.
- Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
- Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.
|
4.
|
Видео бичлэгт тавигдах шаардлага:
|
- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.
- Дүрс бичлэг нь чанартай байх.
- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.
|
5.
|
Нэг хуудсанд тавигдах шаардлага буюу дэлгэцийн зохиомжлол:
|
- Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй зохицсон байх.
- Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан байх.
- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх
- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.
- Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф холихгүй байх.
|
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын оновчтой аргыг сонгон тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжийг олгодог байх хэрэгтэй.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй:
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад маш их хэмжээний цаг, хүч, хөдөлмөр шаардагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалттай харьцуулахад 80%-ийн бэлтгэл шаардагддаг учраас дараах үе шатын дагуу төлөвлөж боловсруулах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл дээрх арга зүйг нарийвчлан авч үзвэл:
Дд
|
Үе шат
|
Ажлуудын үе шатны жагсаалт
|
1.
|
Төлөвлөгөө боловсруулах
|
Хэрэглэгдэхүүнийхээ хэлбэрийг тодорхойлох.
Ашиглах орчноо тодорхойлох.
|
2.
|
Хэрэглэгдэхүүний төлөвлөлт хийх
|
Удирдлагын схемийг сонгох.
Слайдуудын дизайныг боловсруулах.
|
3.
|
Мэдээллээ цуглуулах
|
Слайдыг боловсруулахад хэрэглэгдэх материалыг цуглуулах.
Дуу авианы хавсралтыг бэлдэх.
Ведио хавсралтыг бэлдэх.
Аудео, видео, хөдөлгөөнт файлууд болон бусад график файлуудыг бэлдэх.
|
4.
|
Хэрэглэгдэхүүн бэлдэх
|
Мэдээллэн материалуудаар танилцуулгын слайдуудыг бэлтгэх.
Слайдын өнгөний хослолыг тохируулах, дизайны шийдлийг гаргах.
Хөдөлгөөн оруулах.
Удирдлагын бүтцэд цэсний элементүүдийг оруулах.
|
5.
|
Шалгах
|
Текстэн болон үзүүлэн таниулах материал дахь алдаануудыг засварлах.
Эффект, хөдөлгөөнийг шалгах.
Удирдлагын элементийн ажиллагааг шалгах.
|
6.
|
Турших
|
Хичээлд хэрэглэх.
|
7.
|
Хөгжүүлэх
|
Хэрэглэгдэхүүнийг сайжруулах, засварлах.
|
Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах алхам:
Цахим хэрэглэгдэхүүн боловсруулахдаа агуулгын аль хэсэгт, ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай байдаг. Үүнийг дараах алхмуудаар боловсруулна.
1. Зорилго, зорилтоо нарийвчлан тодорхойлох.
2. Материал цуглуулахдаа:
- Цогц чадамж харгалзах.
- Хүлээгдэж байгаа үр дүнг нарийн гаргаж тодорхойлох.
3. Агуулгын хүрээг тогтоож, арга зүйгээ боловсруулахдаа:
- Агуулгын хүрээг бүрэн сэдвээр гаргах.
- Дидактик боловсруулалт хийх.
- Сэдвүүдэд хуваах.
- Цогц чадамжийг төлөвшүүлэхэд анхаарах.
4. Тухайн ухагдахуун бүрийн хувьд түүнийг илэрхийлэх дидактик шийдлийг олох.
5. Үнэлгээний элементийг төлөвлөхдөө:
- Аль хэсэгт ашиглахаа төлөвлөн нарийн заах.
- Хамрах хүрээг тогтоох.
- Үнэлгээний ямар хэлбэрийг ашиглахаа тодорхойлох.
6. Дизайны зохиомжийн дидактик шийдлийг бий болгохдоо:
- Цахим хэрэглэгдэхүүн бэлдэх зөвлөмж ашиглах
- Дизайны зохиомжийн шаардлагыг хангах
гэсэн алхмын дагуу боловсруулах нь илүү үр дүнтэй болдог.
Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат:
Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.
Мөн цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай бөгөөд боловсруулж байгаа програмынхаа тодорхой хувийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ үүднээс сонгон судлаж байгаа Microsoft Office – ийн PowerPoint програмын цэснүүдийн өргөн хэрэглэгдэх командын үүргийг зургийн хамт “Хавсралт2”-д оруулж тайлбарлав.
Суралцагчийг цахим хэрэглэгдэхүүнээр үнэлэх аргазүй:
Хичээлд суралцагчийг үнэлэх цахим үнэлгээний систем ашиглах нь нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг. Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн түвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй.
Цахим сургалтын шалгалтын материалыг бичгээр харуулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох, хоосон зайг бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн ашиглагдаж байгаа програмууд нь: Movie Maker,PowerPoint, Flash, AudaCity, Camtasia, SnagIt, iSpring, Articulate Studio... гэх мэт. Эдгээрийн товч танилцуулгыг “Хавсралт1”-д оруулав.
Power Point програм нь үзүүлэн бэлтгэдэг програм тул нийт сурагчдын дунд самбар дээр шалгалтын материалыг гаргаж байгаад авах, мөн хариултыг эргэн хамтран ярилцахад хамгийн тохиромжтой програм юм.
Power Point програм ашиглан сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь:
Power Point програм нь Microsoft office компаний гаргасан шилдэг програм хангамжуудын нэг бөгөөд цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад хамгийн өргөн ашиглагддаг. Энгийн, сурахад хялбар програм юм.
Энэхүү програмийн үндсэн зорилго нь танилцуулга, илтгэл, лекц ярианы үзүүлэн таниулах материал бэлтгэх, тэдгээрийг тунгалаг хальс, бичгийн цаас, слайдад буулгах болон компьютерийн дэлгэц дээр гаргах, эдгээртэй холбогдсон тэмдэглэл хийх боломжийг олгох юм.
Аливаа программ дээр ажиллахын тулд тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Сэдвийн хүрээнд “мэдээлэл кодлох” хичээлийг жишээ болгон боловсруулсан бөгөөд боловсруулах зарчмыг “Хавсралт 3”-д орууллаа.
Туршилт, судалгаа:
Өөрийн боловсруулсан хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйгээ туршиж бусдад хэр ойлгомжтой, цаашид хэрэглэхэд мөн хөгжүүлэхэд ашиглагдах үгүйг нь мэдэх зорилгоор жишээ хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн 4 багш болон 24 сурагчтай хамтарч боловсрууллаа.
Туршилтын хүрээнд хамтран ажилласан багш сурагчид хэрэглэгдэхүүнийг зааврын дагуу уншиж 1.42-2.28 минут хийж гүйцэтгэсэн. Хэрэглэгдэхүүн бэлдэхэд хэр их хэмжээний цаг хугацаа шаардагдаг нь эндээс харагдаж байна.
Боловсруулалт хийх явцад англи хэлний мэдлэг багатай хүмүүст зарим зүйл хүндрэлтэй байсан. Бусад зүйл дээр тавьсан зорилгодоо хүрч чадсан. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн сургачид ашиглаж болох хэмжээнд байгаа боловч үүнийг цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй.
Мөн цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийхдээ цөм агуулгыг хамрах цөөхөн хуудастай хэрэглэгдэхүүн бэлтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж авлаа.
Цахим хэрэглэгдэхүүн ашиглаж илтгэл тавих гэж байгаа хүнд өгөх зөвөлгөө:
1. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүн товч бөгөөд тодорхой байх ёстой учраас юу ярихаа маш сайн төлөвлөх хэрэгтэй.
2. Бэлтгэсэн үзүүлэнгээ илтгэлд сууж байгаа хүмүүстээ тарааж өгөх хэрэгтэй. Учир нь таны бэлтгэсэн слайдыг унших гээд, эсвэл харах, тэмдэглэх гээд таны ярианд тэр болгон анхаарал хандуулахгүй байх талтай.
3. Хүний нүд бүрэлзүүлэх фон өнгө бүү сонгоорой. Мөн текстийг хэтэрхий уусалттай бүү бичээрэй. Хүмүүсийн сонирхол буурна.
4. Бусдад бодох, эргэцүүлэх цаг хугацааг оновчтой төлөвлөж өгөх хэрэгтэй.
5. Хамгийн чухал хэсгүүдээ тодруулж, дэлгэрүүлж байх хэрэгтэй.
6. Төлөвлөгдөөгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, урьдаас таамаглах зэргээр бэлгэлийг хангаж тавьсан асуултанд оновчтой хариулах.
7. Цахим хэрэглэгдэхүүнээ хэрэглэхийн өмнө ямагт хянаж байх. Ингэснээр бусдын өмнө эвгүй байдалд орох зэргээс урьдчилан сэргийлж чадна.
8. Мөн илтгэлээ тавихын өмнө компьютерийн цэнэг, хананд тусах байдал, проекторын тусгалыг тооцоолж байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment